Тогтвортой хөгжил

Энержи Ресурс компани тогтвортой хөгжлийн бодлогоо ТУЗ-ийн түвшинд удирдан, олон улсын стандарт, хариуцлагатай уул уурхайн зарчмыг үйл ажиллагаандаа цогцоор нэвтрүүлэн ажиллаж байна.

Менежментийн нэгдсэн тогтолцооны бодлого

Манай компани нь 2018 оноос Монголын уул уурхайн салбарт анхлан дараах стандартуудыг үйл ажиллагаандаа цогцоор нэвтрүүлэн ажиллаж байна.

ISO 9001:2015

Чанарын менежментийн тогтолцоо

ISO 14001:2015

Байгаль орчны менежментийн тогтолцоо

ISO 45001:2018

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо

ISO 46001:2019

Усны үр ашигтай хэрэглээний менежментийн тогтолцоо

Тогтвортой хөгжлийн бодлого

Группын болон компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дэргэд БОНЗ-ын асуудал хариуцсан хороо ажиллахаас гадна БОНЗ-ын асуудал хариуцсан бие даасан алба нэгжтэй бөгөөд бодлого, стратегийн чиглэл, гүйцэтгэлүүдийг жил бүр ТУЗ-ийн түвшинд хэлэлцэн хянаж, баталгаажуулж байна.

2023 онд бид Канадын уул уурхайн ассоциацис дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн “Towards Sustainable Mining” (TSM) буюу Тогтвортой Уул уурхайн үнэлгээний хөтөлбөрт хамрагдаж, Үйл ажиллагааны өөрийн үнэлгээг Ассоциацис хараат бус байдлаар, бие даан гүйцэтгэж, тайлагнасан анхны Монгол компани юм. Манай үнэлгээ Канадын Уул уурхайн Холбооны (Mining Association of Canada) вэбсайтад нээлттэй байршиж байна.

Оролцогч талуудын хамтын ажиллагаа

Бид Энержи Ресурс ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай эсхүл шууд болон шууд бусаар оролцох боломжтой бүхий л оролцогч талуудтай харилцах, тэдний оролцоог ханган эргэх холбоотой хамтран ажиллах, харилцан итгэлцэл бий болгох замаар урт хугацааны тогтвортой хөгжлийн суурь тавихаар зорьж ажилладаг. Мөн оролцогч, сонирхогч талуудтай харилцахдаа тэдний хэрэгцээнд нийцсэн, энгийн, хүртээмжтэй, орон нутгийн онцлог, уламжлал, зан заншил, соёлын байдлыг харгалзсан олон талт хэлбэрээр харилцахыг эрхэмлэдэг. Компанийн үйл ажиллагааны баримт бичгүүдэд боломжит бүхий л оролцогч, сонирхогч талуудын жагсаалтыг гаргасан байдаг. Бид 2025 онд Оролцогч сонирхогч талуудын бодлого, Оролцогч сонирхогч талуудын хэрэгцээг тодорхойлох, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг тус тус шинэчлэн боловсруулж, орон нутгийн иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулсан байна.

Үндсэн чиглэлүүд

Менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэхдээ дараах үндсэн чиглэлд анхаарч ажиллана.

01

Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, олон улсын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг дагаж мөрдөнө.

02

Үндсэн болон гэрээт компанийн ажилтнууд, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдлийг тодорхойлж үнэлж хянана.

03

Бүтээгдэхүүний чанарыг хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн, эрсдэлд суурилсан үйл явцын хяналтыг хэрэгжүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг байнга дээшлүүлэн ажиллана.

04

Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгож, байгаль орчны сөрөг нөлөө үүсгэхгүй байх нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага болгон мөрдүүлнэ.

05

Бүх түвшний удирдах ажилтнууд менежментийн нэгдсэн тогтолцооны манлайлагч байж, ажилтнуудад үлгэр дуурайлал болно.

06

Менежментийн нэгдсэн тогтолцооны сургалтыг ажилтнууд, гэрээт компани, орон нутгийн иргэдэд зориулан зохион байгуулна.

07

Үйлдвэрлэлийн осол, байгаль орчны зөрчлийг гаргахгүй байхад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хэрэв осол гарсан тохиолдолд судалгаа хийж, эрсдэлийг арилгах, дахин осол гаргахгүй байх арга хэмжээ авна.

08

Дотоод хяналт, аудит тогтмол хийж, үл тохирол илэрвэл тухай бүрт нь арилгана.

09

Ажиллагсдын менежментийн нэгдсэн тогтолцооны гүйцэтгэлийг үнэлж, дүгнэнэ.

10

Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглаж буй байгалийн нөөцийг үр ашигтай, тогтвортой ашиглах зарчим баримтлана.

11

Энэхүү бодлого нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд бодлогыг Энержи Ресурс ХХК, түүний зэргэлдээ болон охин компаниуд, тэдгээрийн гэрээт компаниуд мөрдөнө.

Бусад холбоосууд

Байгаль орчин

Байгаль орчин

Нөхөн сэргээлт, ойжуулалт, усны менежмент, ISO стандарт.
Ажиллагсад

Ажиллагсад

Хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажилтны хөгжил.
Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Нийгэм, эдийн засгийн үр өгөөж

Татвар, ажлын байр, хөрөнгө оруулалт, худалдан авалт.
Орон нутгийн хөгжил

Орон нутгийн хөгжил

Орон нутгийн төсөл хөтөлбөр, иргэдтэй хамтын ажиллагаа.