Ажилд авах журам

Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг ил тод, шударга, мэргэжлийн зарчмаар зохион байгуулдаг. Ажилд орохыг хүсэгч нь тухайн ажлын байранд тавигдсан шаардлагуудыг бүрэн хангасан байх шаардлагатай.

Бүрдүүлэлт

Цахим анкетаар өргөдлөө илгээнэ

Энержи Ресурс ХХК-д ажилд орох хүсэлт гаргаж буй иргэн нь компанийн цахим анкетын маягтыг бүрэн, зөв бөглөж илгээнэ. Тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангасан тохиолдолд сонгон шалгаруулалтад орно.

Анкет хүлээн авах болон нээлттэй ажлын байрны талаар лавлахыг хүсвэл 7711-2304 утсаар холбогдоно уу.

Сэрэмжлүүлэг

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК-д АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВАХ ҮЙЛ ЯВЦ

Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна. Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу. Харин төлбөртэй ажил оруулж өгөх, зуучилна гэх ямар нэгэн санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай [email protected] мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.

Ажилтан сонгон шалгаруулалт
II. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулах үе шат

1

Анкетын шалгаруулалт

Ирүүлсэн анкет ажлын байранд тавигдсан шаардлагад нийцэж буй эсэхийг нягтлан хянана.

2

Эхний шатны ярилцлага

Анкетын шалгаруулалтад тэнцвэл эхний шатны ярилцлагад урина.

3

Ур чадварын шалгалт

Эхний ярилцлагад тэнцсэн горилогчоос тухайн ажлын байранд шаардлагатай ур чадварын шалгалтыг авна.

4

Дэлгэрэнгүй ярилцлага

Ур чадварын шалгалтад тэнцвэл шаардлагатай тохиолдолд дэлгэрэнгүй ярилцлагад урина.

5

Ажлын санал танилцуулах

Сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд ажлын санал танилцуулна.

6

Хөдөлмөрийн гэрээ байгуулах

Ажлын саналыг хүлээн зөвшөөрсөн горилогч ажилд орохын өмнөх эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж, тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулна.

Ажилтан сонгон шалгаруулах үе шат

Тийм Үгүй
Анкетын шалгаруулалт

Анкетын шалгаруулалтад тэнцвэл эхний шатны ярилцлагад урих

Анкетын шалгаруулалтад тэнцээгүй бол татгалзах

Эхний ярилцлага

Эхний ярилцлагад тэнцвэл ур чадварын шалгалтад урих

Эхний ярилцлагад тэнцээгүй бол татгалзах

Ур чадварын шалгалт

Ур чадварын шалгалтад тэнцвэл дэлгэрэнгүй ярилцлагад урих

Ур чадварын шалгалтад тэнцээгүй бол татгалзах

Дэлгэрэнгүй ярилцлага

Дэлгэрэнгүй ярилцлагад тэнцвэл ажлын санал тавих

Дэлгэрэнгүй ярилцлагад тэнцээгүй бол нөөцөд бүртгэх

Дэлгэрэнгүй ярилцлагад тэнцээгүй бол татгалзах

Хэрэгцээт холбоосууд

Цахим анкет

Цахим анкет

Онлайн анкетын маягтыг бөглөж илгээх.

Нээлттэй ажлын байр

Одоо зарлагдсан ажлын байруудтай танилцах.

Дадлагын тест

Шалгалт, дадлагажих хөтөлбөрийн мэдээлэл.

Оюутан залууст зориулсан хөтөлбөр

Оюутан залууст зориулсан хөтөлбөр

Цалинтай оюутан болон дадлагажих зуны хөтөлбөрүүд.