Усан хангамж

Усыг 100% хүртэл дахин ашиглах дэвшилтэт системээр уурхайн хэрэгцээ болон Цогтцэций сумын ундны усыг хангадаг.

Ус хангамжийн цогц систем нь уурхайн цогцолборын усны хэрэгцээг найдвартай хангахын зэрэгцээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэршүүлсэн ундны усаар хангадаг. Системийн бүх бүрэлдэхүүн хэсэг нь усны хэрэглээг хамгийн үр ашигтай байлгаж, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах дэвшилтэт технологийн шийдэлд суурилан ажилладаг.

Усан хангамж

Ухаа худаг цогцолборын үйлдвэрлэлийн ба ахуйн хэрэглээний ус хангамжийн боловсронгуй системийг бий болгох ажил 2008 оноос эхэлж улмаар 2011 оны 6-р сард ашиглалтад орсон. Цэвэр усны нөөцөөр хомс говь нутгийн онцлогийг дээд зэргээр харгалзсан, усыг 100 хүртэлх хувь дахин ашиглах, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологиудыг нэвтрүүлсэн.

Ус хангамжийн систем нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ундны цэвэршүүлсэн усаар хангадаг. Системийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд ус хэмнэлтийг дээд зэргээр хангах технологийн горимд суурилсан. Тухайлбал, нийт 56,000 куб метрийн багтаамжтай усан сан нь ус хөрс рүү нэвчих буюу дээш ууршиж алдагдахаас сэргийлсэн тусгай технологитой.

Мөн иж бүрэн автомат хяналтын системтэй учраас усны хэрэглээ, системийн түгээлтийг нарийн хянах боломжтой байдаг.

Бусад холбоосууд

Уурхай

Уурхай

Жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ил уурхайн цогцолбор.
Нүүрс баяжуулах үйлдвэр

Нүүрс баяжуулах үйлдвэр

62 сая тонн түүхий нүүрс баяжуулсан үйлдвэр.
Эрчим хүчний хангамж

Эрчим хүчний хангамж

18 МВт дулааны цахилгаан станц, бие даасан эрчим хүч.
Тээвэр, Ложистик

Тээвэр, Ложистик

Ухаа худаг–Гашуун сухайт чиглэлд тээвэр, нийлүүлэлт.