Энержи Ресурс компани нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, олон улсын ISO стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладаг.
Энержи Ресурс компани нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, холбогдох бүхий л хууль, стандартуудыг мөрдөхийн зэрэгцээ байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлдэг.
Манай компани нь 2018 оноос Монголын уул уурхайн салбарт анхлан:
Тус тогтолцооны хүрээнд бид жил бүр хөндлөнгийн аудитад хамрагдаж, үйл ажиллагааныхаа үр дүн, чанар, байгаль орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдлын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулсаар ирсэн. Мөн 2025 оноос ISO 46001:2019 Усны үр ашигтай хэрэглээний менежментийн тогтолцоог нэвтрүүлж, усны нөөцийн зохистой хэрэглээ, хэмнэлттэй менежментийг үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж байна.
Ирээдүйд уурхайн биологийн нөхөн сэргээлтэнд ашиглах мод, сөөг, нутгийн болон олон наст ургамлыг туршилтаар ургуулах, говийн унаган мод ургамлуудыг нөхөн сэргээлт болон орчны тохижилт, ойн зурвас байгуулахад ашиглах зорилгоор Ухаа худагт мод үржүүлэг, нөхөн сэргээлтийн туршилтын талбайг байгуулсан. Одоогоор уг талбайд хайлаас, жигд, сухай, заг, тоорой, буйлс, улиас, чацаргана, бургас зэрэг 22 төрлийн мод сөөг, бутлаг ургамлуудыг ургуулж байна. Эдгээрт Монгол орны ховор, нэн ховор статустай бүртгэгдсэн элдэв навчит улиас буюу тоорой, Муркрофтын жигд Монгол бүйлс зэрэг модлог ургамлууд ч багтаж байна.
Мөн говийн бүсийн цөлжилтийг бууруулах, хөрсний доройтлыг сааруулах зорилгоор 2011 оноос эхлэн Цогтцэций сумаас 7 км зайд ойн зурвасыг амжилттай байгуулан арчилж байна. Өнөөдрийн байдлаар ойн зурвас маань 63 га талбайг хамран өргөжиж, 10 гаруй жилийн хугацаанд 94,000 гаруй мод, буттай болжээ.
Энержи Ресурс ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл 40 сая мод тарьж ургуулахаар нэгдсэн билээ. Уг хөдөлгөөний хүрээнд 40 сая мод тарьж, ургуулах урьдчилсан ТЭЗҮ-ийг “Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдэл” ТББ-тай хамтран боловсруулж, төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Өнөөдрийг хүртэлх хугацаанд тус хөтөлбөрийн хүрээнд төв, хангайн ба говийн бүсэд 400,000 орчим мод амжилттай тариад байна.
Бид хариуцлагатай уул уурхайн зарчим, усны менежментийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг. Энэ утгаараа цэвэр усаар хомс говь нутгийн байгалийн онцлогийг дээд зэргээр харгалзаж, уурхайн дэд бүтцийн бүхий л хэсгүүдэд усны дахин ба хэмнэлттэй хэрэглээний технологийг нэвтрүүлсэн.
Уурхайн цогцолборын хэмжээнд үйлдвэрлэлийн болон ахуйн хэрэглээний ус хангамжийн орчин үеийн, телеметрийн хяналттай системийг нэвтрүүлэн ажилласнаар уурхайн нийт төслүүдийн усны хэрэгцээг хангаад зогсохгүй Цогтцэций сумыг 99% хүртэл цэвэршүүлсэн, ундны усаар хангаж байна.
Мөн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг байгуулж, лаг хаягдлаас усыг шавхаж дахин ашигладаг. Ухаа худагийн цахилгаан станц нь усны “0” хэрэглээ бүхий, хуурай хөргөлтийн технологитой бөгөөд бусад цахилгаан станцуудтай харьцуулахад 4–5 дахин бага ус ашигладаг.