Өмнөговийн Ухаа худаг ордод 2009 оноос ил аргаар, жилд 15 сая хүртэл тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг.
Ухаа худаг уурхай нь олборлолт, баяжуулалт, тээвэр, экспортыг цогцоор шийдсэн хувийн хэвшлийн тэргүүлэгч уурхайнуудын нэг юм. Уурхайн хайгуул, олборлолт, богино болон урт хугацааны төлөвлөлтөөс эхлээд бүхий л үйл ажиллагаа нь дотоодын болон олон улсын стандартад нийцсэн, өндөр түвшинд явагдаж байна.
Энержи Ресурс компани нь Улаанбаатар хотоос 560 км, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаа худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нүүрсний ил олборлолтын аргыг ашигладаг. Тус уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн.
Ухаа худаг уурхай нь жилд 15 сая хүртэлх тонн нүүрс олборлох хүчин чадалтай бөгөөд жилд 80,000 орчим дээжид бүрэн шинжилгээ хийх хүчин чадалтай, орчин үеийн нүүрс-химийн лаборатори, хүнд машин механизмын засварын төв, ажилтнуудын нэгдсэн офис, уурхайн оператор бэлтгэх симулятор сургалтын төв зэрэг шаардлагатай бүхий л дэд бүтцүүд төвлөрөн байрладаг.
Өнөөг хүртэлх хугацаанд Ухаа худагт 1,800 гаруй залуусыг хүнд машин механизмын оператороор мэргэшүүлэн бэлтгэж, ажлын байраар хангажээ.