18 МВт-ын цахилгаан станцаар уурхай болон Цогтцэций сумыг найдвартай, ус хэмнэлттэй эрчим хүчээр хангадаг.
Ухаа худаг цогцолборын хүрээнд 18 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцыг 2011 онд, дан Монгол инженер, техникийн ажилтнууд барьж байгуулсан. Энэхүү цахилгаан станц уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний бүхий л хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг 24 цагийн тог цахилгаанаар найдвартай хангаж байна.
Говь нутгийн байгалийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэлттэй ашигладаг. Мөн цахилгаан станцын технологийн бүхий л шийдэл Дэлхийн Банк болон олон улсын байгууллагуудаас батлан гаргасан байгаль орчны стандартад бүрэн нийцдэг.
Тус цахилгаан станц нь 10 дахь жилдээ дараалан 1 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна.