Бидний тухай

Байгаль орчны менежмент төлөвлөгөөг жил бүр боловсруулан, төрийн захиргааны байгууллагаар батлуулж, хэрэгжүүлэн ажилладаг. 2025 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт нь 95.75%-тай хэрэгжсэн.

+$1.4 ТЭРБУМ

Хөрөнгө оруулалт (2009-2025)

₮3 ИХ НАЯД

Татвар, хураамж (2009-2025)

+8,000

Шууд ба шууд бус ажлын байр

+2,500

Урт хугацаанд хамтрагч аж ахуйн нэгжүүд

Ерөнхий танилцуулга

Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай, хувийн хэвшлийн уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч, Монгол Улсын Топ татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Ухаа худаг нүүрсний ордод 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь хувийн хөрөнгө оруулалтаар Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн.

2026 оны байдлаар Энержи Ресурс компани 2,900 орчим үндсэн ажилтнуудтайгаас 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Мөн Ухаа худаг цогцолборын хэмжээнд 8,000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна.

Бусад холбоосууд

Эрхэм зорилго, Үнэт зүйлс

Эрхэм зорилго, Үнэт зүйлс

Бид Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна.
Түүхэн товчоон

Түүхэн товчоон

2005 оноос хойших компанийн хөгжлийн үе шатууд.