Энержи Ресурс компани оюутан, залуучуудад цалинтай ажил, мэргэжлийн дадлагын боломжийг олгож, ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэдэг.
Өмнөговь аймгийн оюутан залууст зуны амралтаараа ажиллаж, туршлага хуримтлуулах, нэмэлт орлого олох боломж олгодог “Цалинтай оюутан” зуны хөтөлбөрийг 2018 оноос хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт 2018-2025 онуудад Ханхонгор, Цогтцэций, Баян-Овоо, Цогт-Овоо сумдын 150 орчим оюутан хамрагдаад байна.
Энержи Ресурс компани нь их, дээд сургуульд суралцаж буй оюутан, залуусыг мэргэжлийн ур чадвараа хөгжүүлж, бодит ажлын туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хамтдаа дадлагажъя” дадлагын хөтөлбөрийг жил бүр зохион байгуулдаг. Хөтөлбөрийн хүрээнд тухайн жилийн зарлагдсан мэргэжлийн чиглэлээр суралцаж буй оюутнуудыг нээлттэй сонгон шалгаруулж, уурхайн бүсэд туршлагатай инженер, ахлах ажилтнуудын удирдлага дор мэргэжлийн дадлагаа хийх боломжийг олгодог.