Та бүхнийг “Хүнд машин механизмын операторын мэргэжил олгох сургалт”-д урьж байна.
Сургалт 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэх бөгөөд 28 хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Ухаа худаг уурхайд зохион байгуулагдана. Амжилттай төгссөн суралцагчид Энержи Ресурс ХХК-д ажлын байраар хангагдах боломжтой.
Та сургалтад бүртгүүлж, ярилцлагад оролцсоноор төлбөр болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой бөгөөд ярилцлагад тэнцсэнээр сургалтад хамрагдана.
Бүртгэлийн хугацаа: 2026.05.28-ныг дуустал үргэлжилнэ.