Амралтаараа ажиллая! “Цалинтай оюутан-2026” хөтөлбөр зарлагдлаа

Компанийн нийгмийн хариуцлагын бодлого, орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг “Цалинтай оюутан” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэллээ.

Амралтаараа ажиллая! “Цалинтай оюутан-2026” хөтөлбөр зарлагдлаа

Тус хөтөлбөрөөр Өмнөговь аймгийн нэр бүхий сумдын харьяат оюутан, залуус зуны амралтын хугацаандаа ажлын туршлага хуримтлуулангаа цалинтай ажил хөдөлмөр эрхлэх боломжтой.

Хэн хамрагдаж болох вэ?

Цогтцэций, Цогт-Овоо, Ханхонгор, Ханбогд, Баян-овоо сумдын оюутнууд

Үе тэнгийн залуусын хамт өөрийгөө сорьж, шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй та бүхэн зуны амралтаа үр бүтээлтэй, нэмэлт орлоготой өнгөрүүлж, туршлага хуримтлуулах боломжийг бүү алдаарай.

Бүртгэлийн хугацаа: 2026.05.30-ныг дуустал

Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/55byaNutAvJfgV3r8

Холбоо барих: 7711-2304

Мэдээг хуваалцах: