Холбоо барих
Хүний нөөц
Санал хүсэлт
7711-2304
[email protected]
Бидний тухай
Товч танилцуулга
Эрхэм зорилго, үнэт зүйл
Түүхэн товчоон
Үйл ажиллагаа
Уурхай
Нүүрс баяжуулах үйлдвэр
Эрчим хүчний хангамж
Усан хангамж
Тээвэр, ложистик
Мэдээ
Шинэ мэдээ
Компанийн тайлан
Тогтвортой хөгжил
Тогтвортой хөгжил
Ажилтнууд
Байгаль орчин
Нийгэм, эдийн засгийн үр өгөөж
Орон нутгийн хөгжил
Холбоо барих
ENG
Ажлын байр
Цэс
Үндэсний тэргүүлэгч уул уурхайн компани
Энержи Ресурс компани нь 2005 онд байгуулагдсан үндэсний уул уурхайн компани бөгөөд 2009 оноос хойш Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа худаг нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байна.
Дэлгэрэнгүй танилцуулга
Нээлттэй ажлын байр
Энержи Ресурс ХХК нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд олон талт, хүртээмжтэй байдлыг хангах, тэгш, ялгаварлалгүй орчныг бүрдүүлэх зорилгоор ажлын байрны сонгон шалгаруулалтад орон нутгийн иргэд, тусгай хэрэгцээт иргэд болон эмэгтэйчүүдийг холбогдох хуулийн дагуу онцгойлон дэмждэг.
Нээлттэй ажлын байр
Тогтвортой хөгжлийн тайлан нийтлэгдлээ
Тайлангаас компанийн нийгэм, эдийн засаг болон байгаль орчны чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааны мэдээллүүдтэй танилцах боломжтой.
Дэлгэрэнгүй үзэх
Бидний тухай
Товч танилцуулга
Эрхэм зорилго, үнэт зүйл
Түүхэн товчоон
Лого татах
Үйл ажиллагаа
Уурхай
Нүүрс баяжуулах үйлдвэр
Эрчим хүчний хангамж
Усан хангамж
Тээвэр, ложистик
Мэдээ
Шинэ мэдээ
Компанийн тайлан
Хэрэглэгчдэд
Санал хүсэлт
Ажлын байр
Сургалт
Тогтвортой хөгжил
Тогтвортой хөгжил
Ажилтнууд
Байгаль орчин
Нийгэм, эдийн засгийн үр өгөөж
Орон нутгийн хөгжил
Нийгэм, эдийн засгийн үр өгөөж
Татвар, ажлын байр, хөрөнгө оруулалтаар дамжсан нийгэм, эдийн засгийн үр өгөөж.
Нүүр
Тогтвортой хөгжил
Нийгэм, эдийн засгийн үр өгөөж
Нийгэм, эдийн засгийн үр өгөөж
Татвар төлөлт
Татвар төлөлтөөр улсын хэмжээнд тогтмол ТОП 5-д бичигдэн “айрагдаж” ирсэн бөгөөд үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд улс, орон нутгийн төсөвт татвар, АМНАТ, хураамж шимтгэл хэлбэрээр 3 их наяд орчим төгрөг төвлөрүүлсэн.
Ажлын байр
Үндэсний боловсон хүчний нөөц боломжид тулгуурласан бүтээн байгуулалт хийж, үйл ажиллагаа явуулж ирсэн. Ингэснээр Ухаа худаг төслийн хүрээнд нийт 8,000 орчим иргэн шууд ажлын байраар хангагдаж байгаагийн 40 орчим хувийг Өмнөговь аймгийн иргэд бүрдүүлж байна. Бид өнөөг хүртэл 1,800 гаруй залууст мэргэжил олгож, мэргэшүүлэн сургажээ.
Хөрөнгө оруулалт
Ухаа худаг уурхай, нүүрс баяжуулах үйлдвэрлэл, усан болон цахилгаан эрчим хүчний хангамж, ажилтнуудын суурьшил, нийгмийн дэд бүтцийн цогц бүтээн байгуулалтын ажилд өнөөг хүртэл 1.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
Худалдан авалт
Өнөөг хүртэл бид олон салбарын төлөөлөл 2,500 орчим компанитай тогтвортой, тууштай хамтран ажиллаж байна. 2025 онд дотоодынхоо аж ахуйн нэгжүүдээс 2 их наяд орчим төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан нь нийт худалдан авалтын 77 гаруй хувь байна.
Компанийн нийгмийн хариуцлагын бодлого
Энержи Ресурс компани 2005 онд байгуулагдсан цагаасаа хойш оролцогч талуудтай нягт хамтран ажиллах замаар нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн тогтвортой хөгжилд бодит хувь нэмрээ оруулж ирсэн. Бид компанийн нийгмийн хариуцлага (КНХ) гэх ойлголтыг нэг удаагийн хандив, тусламж эсхүл богино хугацааны төсөл, хөтөлбөрүүд гэх мэт хязгаарлагдмал хүрээнд авч үздэггүй. Харин олон улсын болон Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой хөгжлийн бат бэх суурь бий болгохыг зорьдог. Энэ утгаараа Олон Улсын Стандартын Байгууллагаас 2010 онд гаргасан ISO 26000: КНХ-ын зөвлөмж болон Олон Улсын Санхүүгийн Корпораци, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк зэрэг байгууллагуудаас гаргасан удирдамжуудад үндэслэн КНХ-ын бодлогоо боловсруулж, үйл ажиллагаандаа тусгаж ирсэн.
Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багуудын албан ёсны түнш
Монгол Улсад олимпын төрлийн спортыг дэмжих, багийн спортыг хөгжүүлэх зорилтын хүрээнд Энержи Ресурс компани нь Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багуудын албан ёсны түншээр зургаа дах жилдээ ажиллаж, Энержи 3х3 сагсан бөмбөгийн клуб ТББ, Монголын сагсан бөмбөгийн холбоо ТББ, Сагсан бөмбөгийн аваргуудын дээд лиг зэрэг нийгмийн төлөөх, ашгийн бус ТББ-уудтай нягт хамтран ажиллаж ирлээ. Хамтын ажиллагааны үр дүнд Монголд уламжлалт болон 3х3 төрлийн сагсан бөмбөгийн хөгжил жилээс жилд урагшлан, чансаа ахиж байгаа төдийгүй энэ төрлөөр Монголын шигшээ баг маань Олимпын тавцанд өрсөлдөж эхэлсэн билээ.
Бусад холбоосууд
Тогтвортой хөгжил
Тогтвортой хөгжлийн бодлого, менежментийн нэгдсэн тогтолцоо, үндсэн чиглэлүүд.
Дэлгэрэнгүй
Ажилтнууд
Ажилтнуудын тоо баримт, хүний нөөцийн бодлого, хөдөлмөрийн аюулгүй байдал.
Дэлгэрэнгүй
Байгаль орчин
Байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, усны хэрэглээний бууралт.
Дэлгэрэнгүй
Орон нутгийн хөгжил
Орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, төсөл хөтөлбөрүүд.
Дэлгэрэнгүй