Үйлдвэрийн үзүүлэлт

15 САЯ.ТОНН

15 САЯ.ТОНН

Нүүрс боловсруулах жилийн хүчин чадал
+80 САЯ.ТОНН

+80 САЯ.ТОНН

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн (2011-2025)
95% хүртэлх

95% хүртэлх

Үйлдвэрийн ус дахин ашиглалтын хувь
АНХДАГЧ

АНХДАГЧ

Монголын анхны бөгөөд хамгийн том нүүрс баяжуулах үйлдвэр

Нүүрс баяжуулах үйлдвэр

Нүүрс баяжуулах үйлдвэр

Энержи Ресурс компани нь Ухаа худаг цогцолборын хүрээнд Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийг байгуулсан бөгөөд одоогоор нүүрсийг түүхийгээр бус баяжуулсан бүтээгдэхүүн болгон экспортлож буй дотоодын голлох компани юм. Тус бүр жилд 5 сая тонн нүүрс угааж, баяжуулах хүчин чадалтай нийт 3 модульд суурилсан үйлдвэрийн I модуль 2011 онд, II модуль 2012 онд, III модуль 2013 онд тус тус ашиглалтад орсон. Дотооддоо баяжуулж, боловсруулснаар монгол нүүрсний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн экпортлодог. Үйлдвэр нь боловсруулах үйлдвэрлэлийн технологиор дэлхийд тэргүүлэгч, Австралийн Сежмент компанийн зураг төсөл, дизайны шийдэлд суурилсан. Үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэртэй бөгөөд усыг 98 хувь хүртэл дахин ашиглах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн нь усаар хомс говь нутгийн онцлогт нэн тохиромжтой шийдэл болсон. Нүүрс баяжуулах үйлдвэр нь 2011 онд үйл ажиллагаа эхэлснээс хойш 80 орчим сая тонн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна.

Модулиудын хөгжлийн он цагийн товчоон

2011

I модуль ашиглалтад

2012

II модуль ашиглалтад

2013

III модуль + Хаягдал усгүйжүүлэх үйлдвэр

2025

Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 80 сая тонн