Нээлттэй ажлын байрны жагсаалт, анкет бөглөх заавар, түгээмэл асуулт хариулт.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд зөвхөн компанийн ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА-аар дамжин, энэхүү вебсайтад заасан шат, дарааллын дагуу явагддаг болно.
Энержи Ресурс ХХК нь ажилтан сонгон шалгаруулах үйл явцыг зөвхөн өөрийн дотоод тогтолцоогоор явуулдаг бөгөөд анкет бөглөх, бүртгэл хийх үйл ажиллагаанд аливаа гуравдагч этгээд, хувь хүн, эсвэл байгууллагатай хамтран ажилладаггүй болохыг мэдэгдэж байна.
Ажил горилогч Та анкетаа өөрийн биеэр үнэн зөв бөглөж өгөхийг зөвлөж байна. Хэрэв анкетыг Таны өмнөөс бусад этгээд бөглөсөн тохиолдолд үүнээс үүдэн гарч болзошгүй аливаа асуудлыг компанийн зүгээс хариуцах боломжгүйг анхаарна уу.
Харин төлбөртэй ажил оруулж өгөх, зуучилна гэх ямар нэгэн санал, мэдээлэл ирсэн тохиолдолд манай [email protected] мэйл хаягаар хандахыг хүсье. Бид таны мэдээллийн нууцыг чандлан хадгалах ба зохих арга хэмжээг авах болно.
Сонирхсон ажлын байраа гарчгийн түлхүүр үгээр нь бичиж хурдан хайж олоорой.
Хайлт болон шүүлтэд тохирох ажлын байр олдсонгүй. Өөр түлхүүр үг эсвэл хэлтэс сонгоно уу.
Бичиг баримт эх хувиар авахгүй тул та цахим анкет дээрх өөрийн мэдээлэл-/боловсрол, холбогдох мэргэжлийн үнэмлэх болон оршин суугаа хаяг, өмнөх ажлын туршлага гэх мэт/ -ийг бүрэн зөв, бөглөн илгээхийг зөвлөж байна.
Сонгон шалгаруулалт дараах үе шаттайгаар ил тод, шударга явагдана. Анкет бүрдүүлэх → анкетын шалгаруулалт → эхний шатны ярилцлага → ур чадварын шалгалт → дэлгэрэнгүй ярилцлага /шаардлагатай тохиолдолд/ → ажлын санал → эрүүл мэндийн үзлэг → хөдөлмөрийн гэрээ байгуулах.
Анкетын шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд анкет илгээснээс хойш 14 хоногийн дотор дараагийн шатны мэдээллийг хүргэнэ.
Сонгон шалгаруулалтын бусад үе шатны хариуг 3–5 хоногийн дотор бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээнэ.