Орон нутгийн хөгжилд оруулж буй хувь нэмэр, төсөл хөтөлбөрүүд.
Орон нутгийн хөгжил, хамтын ажиллагааны чиглэлд Энержи Ресурс компани нь байгуулагдсан цагаасаа хойш “сайн хөрш”-ийн зарчим баримтлан, олон нийтийн оролцоог дэмжих, тэдний санал бодлыг үйл ажиллагаандаа тусгах зорилгоор хэлэлцүүлэг, нээлттэй өдөрлөг тогтмол зохион байгуулж ирсэн. Мөн орон нутагт үзүүлж буй эерэг, сөрөг нөлөөллөө тооцож, эерэг нөлөөллийг дэмжих, сөрөг нөлөөллийг бууруулах үүднээс нийт 8 чиглэлд урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлж байна.