Үндсэн үзүүлэлтүүд

+$1.4 ТЭРБУМ

+$1.4 ТЭРБУМ

Хөрөнгө оруулалт (2009-2025)
+₮3 ИХ НАЯД

+₮3 ИХ НАЯД

Татвар, хураамж (2009-2025)
+8,000

+8,000

Шууд ба шууд бус ажлын байр
+2,500

+2,500

Урт хугацаанд хамтрагч аж ахуйн нэгжүүд

Ерөнхий танилцуулга

Ерөнхий танилцуулга

Энержи Ресурс компани 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монгол Улсын топ татвар төлөгч, Монголын баяжуулсан нүүрсний экспортын гол аж ахуйн нэгж юм. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис групп, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг, Ухаа худаг нүүрсний ордод 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөлтэйгээр 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан. Ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь хувийн хөрөнгө оруулалтаар Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн. 2026 оны байдлаар Энержи Ресурс компани 2,900 орчим үндсэн ажилтнуудтайгаас 40 орчим хувийг орон нутгийн иргэд бүрдүүлж байна. Мөн Ухаа худаг цогцолборын хэмжээнд 8,000 орчим хүнийг ажлын байраар хангаж байна.