Түүхэн замнал

Энержи Ресурс компани байгуулагдав

Энержи Ресурс компани байгуулагдав

Үндэсний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар Энержи Ресурс компани байгуулагдав.
Ухаа худаг хотхон байгуулагдав

Ухаа худаг хотхон байгуулагдав

Ухаа худаг хотхон байгуулагдаж, уурхайн цогцолборын шанг татав.
Монголд анхны нээлттэй өдөрлөг зохион байгуулав

Монголд анхны нээлттэй өдөрлөг зохион байгуулав

Монголдоо анх удаа, уурхайн төслийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын ард иргэдийг хамруулав.
Археологийн хайгуул судалгаа хийгдэв

Археологийн хайгуул судалгаа хийгдэв

Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс ч өмнө Ухаа худаг орчимд археологийн хайгуул, судалгааг хийж гүйцэтгэснээр байгаль, соёлын өвийг хамгаалах хариуцлагатай хандлагыг бий болгов.
Ухаа худаг уурхай ашиглалтад орлоо

Ухаа худаг уурхай ашиглалтад орлоо

Ухаа худаг уурхайг улсын комисс хүлээж авч, үйл ажиллагаа нь албан ёсоор эхлэв.
Тавантолгой нисэх буудал ашиглалтад орлоо

Тавантолгой нисэх буудал ашиглалтад орлоо

Тавантолгой нисэх буудлыг ашиглалтад оруулав.
"Галерей" ажилтнуудын кэмп ашиглалтад орлоо

"Галерей" ажилтнуудын кэмп ашиглалтад орлоо

Шинэлэг дизайн, архитектурын онцгой шийдэл бүхий “Галерей” ажиллагсдын кэмп ба уурхайн засварын төвийг ашиглалтад оруулав.
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэв

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэв

Толгой компани “Mongolian Mining Corporation” Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж, Монголын компаниудаас анх удаа олон улсын зах зээлд амжилттай хөл тавив.
Нүүрс баяжуулах үйлдвэрийн I модуль ашиглалтад орлоо

Нүүрс баяжуулах үйлдвэрийн I модуль ашиглалтад орлоо

Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн I модуль ба ус хангамжийн дэвшилтэт системийг ашиглалтад оруулав.
18 МВт цахилгаан станц ашиглалтад орлоо

18 МВт цахилгаан станц ашиглалтад орлоо

Анх удаа дан монгол инженерүүд бие даан барьсан 18 мегаваттын цахилгаан станц ашиглалтад орж, Ухаа худаг уурхай болон олон жилийн турш тог цахилгаангүй байж ирсэн Цогтцэций сумыг байнгын эрчим хүчээр хангаж эхлэв.
245 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо

245 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо

Ухаа худаг – Гашуун сухайт чиглэлийн 245 км, үйлдвэрийн зориулалтын хатуу хучилттай авто замыг дан монгол инженер, техникийн ажилтнууд барьж, ашиглалтад оруулав.
Гашуун сухайтын боомтын өргөтгөл хийгдэв

Гашуун сухайтын боомтын өргөтгөл хийгдэв

Төрийн өмчит Эрдэнэс МГЛ ХХК-тай хамтран Гашуун сухайтын боомтод томоохон хэмжээний өргөтгөл хийж, хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлэв.
“Төрийн Гэрэгэ” шагнал хүртэв

“Төрийн Гэрэгэ” шагнал хүртэв

Ухаа худаг цогцолбор нь Монгол Улсын аж үйлдвэр, боловсруулах салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал “Төрийн Гэрэгэ”-г хүртэв.
“Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулагдав

“Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулагдав

Орчин үеийн боловсролын стандартыг хангасан, 700 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий, “Мөрөөдөл” боловсролын цогцолборыг Өмнөговь аймагтай хамтран байгуулж, ашиглалтад оруулав.
Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орлоо

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орлоо

Монголын анхны Нүүрс баяжуулах үйлдвэрийн нийт 3 модулийг бүрэн барьж, ашиглалтад оруулав. Нүүрсийг түүхийгээр нь бус боловсруулан экспортолсноор Монгол нүүрсний үнэ цэнэ, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэв.
"Цэций" орон сууцны хороолол ашиглалтад орлоо

"Цэций" орон сууцны хороолол ашиглалтад орлоо

“Цэций” орон сууцны хорооллыг 3 ээлжээр барьж дуусган, ашиглалтад оруулснаар нийт 650 айл өрх иж бүрэн тавилга, бүрэн тохижилттой орон сууцанд оров.
Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг байгуулснаар усны дахин ашиглалт 60-70% нэмэгдэж, байгаль орчинд ээлтэй, шилдэг технологийг Монголд нутагшуулав.
Global CSR шалгаруулалтад ТОП-3 оролцогч болов

Global CSR шалгаруулалтад ТОП-3 оролцогч болов

“Global CSR” олон улсын шалгаруулалтанд өндөр амжилттай оролцож, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа ТОП-3 оролцогчийн нэгээр шалгарав.
Татвар төлөлтөөр тэргүүлэгчдийн нэгээр шалгарлаа

Татвар төлөлтөөр тэргүүлэгчдийн нэгээр шалгарлаа

2010-2014 онд төлсөн татварын дүнгээр Монгол Улсад тэргүүлэгч нийт 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад Энержи Ресурс компани “айргийн тав”-д буюу 4-р байрт бичигдэв.
Японы Сумитомо корпорацитай санамж бичиг байгуулав

Японы Сумитомо корпорацитай санамж бичиг байгуулав

Тавантолгойн нүүрсийг Япон, Солонгос гэх мэт далайн чанадын, гуравдагч зах зээлд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар Японы Сумитомо корпорацитай санамж бичиг байгуулав.
40 сая дахь тонн нүүрс баяжуулсан түүхэн амжилт

40 сая дахь тонн нүүрс баяжуулсан түүхэн амжилт

Ухаа худагийн Нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар Монголын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийн түүхэнд шинэ амжилт тогтоов.
Салбарын хямралыг даван туулж, зээлийн бүтцийг шинэчлэв

Салбарын хямралыг даван туулж, зээлийн бүтцийг шинэчлэв

2012 оноос эхэлсэн уул уурхайн салбарын хямралыг амжилттай даван туулж, зээлийн бүтцийн шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж дуусгав.
Монголд анх удаа ISO стандартын цогцоор нь нэвтрүүлэв

Монголд анх удаа ISO стандартын цогцоор нь нэвтрүүлэв

Монголоос анх удаа ISO стандартуудыг Олон улсын менежментийн тогтолцоо хэлбэрээр буюу цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлж, Францад төвтэй стандартчлалын Афнор компаниас баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авав.
Global CSR Gold шагнал хүртэв

Global CSR Gold шагнал хүртэв

Компанийн олон улсын зах зээлд гаргасан 440 сая ам.долларын бондыг Finance Asia фирмээс Country deal of the year буюу Монгол Улсын 2019 оны санхүүгийн шилдэг хэлцлээр нэрлэсэн бол IFR Global болон IFR ASIA фирмээс Ази тивийн 2019 оны санхүүгийн шилдэг хэлцлээр тус тус онцолсон.
440 сая ам.долларын бонд Ази тивийн шилдэг хэлцлээр тодорлоо

440 сая ам.долларын бонд Ази тивийн шилдэг хэлцлээр тодорлоо

11 дэх удаагийн Global CSR summit & awards – Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтад Ази-Номхон далайн 200 гаруй компаниудаас Монгол компани анх удаа Gold буюу ТОП шагналыг хүртэв.
Гашуунсухайтад чингэлэгт тээврийн терминал байгуулав

Гашуунсухайтад чингэлэгт тээврийн терминал байгуулав

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Гашуунсухайт боомтод чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах төслийн гүйцэтгэгчээр ажиллаж, нийт 30 га талбайд терминал байгуулах ажлыг хоёр сарын хугацаанд барьж дуусган, улсын комисст хүлээлгэн өгөв.
Хөрөнгийн биржээр нүүрс экспортлож эхлэв

Хөрөнгийн биржээр нүүрс экспортлож эхлэв

Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим дуудлага худалдаагаар дамжуулан нүүрс экспортолж эхлэв.
"Цэций 2А" орон сууцны хороолол ашиглалтад оров

"Цэций 2А" орон сууцны хороолол ашиглалтад оров

“Цэций” орон сууцны хороллын бүтээн байгуулалт үргэлжилж, “Цэций 2А” орон сууцны хороолол байгуулагдаж ашиглалтад оров.