Тээвэр, ложистикийн нэгдсэн шийдэл

Энержи Ресурс ХХК нь тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчин, орон нутагт сөрөг нөлөөгүй ажиллагааг хэвшүүлэх, дэд бүтцийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд онцгой ач холбогдол өгч ажилладаг.

Тээвэр, ложистик

Энержи Ресурс компани нь мэргэшсэн жолооч нарын баг бүрэлдэхүүн, орчин үеийн тээврийн хэрэгслүүд бүхий бие даасан авто баазтай. Мөн хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд бүрэн засвар үйлчилгээ үзүүлэх орчин үеийн засварын төвүүдтэй учир тээврийн найдвартай, хариуцлагатай ажиллагааг бүрэн хангаж ажилладаг. Тус компани нь Ухаа худаг – Гашуунсухайт чиглэлд үйлдвэрлэлийн зориулалтын, 245 км хатуу хучилттай авто зам барьж, 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу 2014 онд төрд албан ёсоор хүлээлгэн өгсөн. Уг авто замын барилгын ажилд үндэсний 40 гаруй туслан гүйцэтгэгч компанийн 1,200 гаруй инженер, техникийн ажилтан гар бие оролцсон байдаг. Хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор тээврийн эрчим, аюулгүй ажиллагаа эрс дээшилж, шороон замын тээвэрлэлтээс үүдэлтэй тоосжилт гэх мэт сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон ахиц гарсан. Мөн 2012 онд Гашуунсухайтын боомтын өргөтгөлийг хийж гүйцэтгэх зэргээр Тавантолгойн бүсийн тээврийн дэд бүтцийг сайжруулахад хувь нэмрээ оруулж ирсэн.