Байгаль орчны менежмент, нөхөн сэргээлт, усны хэрэглээний бууралт.
Энержи Ресурс компани нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нэн тэргүүний ач холбогдол өгч, холбогдох бүхий л хууль, стандартуудыг мөрдөхийн зэрэгцээ байгаль орчинд учирч болзошгүй нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлдэг.