Ухаа худаг нүүрсний уурхайн олборлолт, төлөвлөлт, үйл ажиллагааны танилцуулга.
Ухаа худаг уурхай нь олборлолт, баяжуулалт, тээвэр, экспортыг цогцоор шийдсэн хувийн хэвшлийн тэргүүлэгч уурхайнуудын нэг юм. Уурхайн хайгуул, олборлолт, богино болон урт хугацааны төлөвлөлтөөс эхлээд бүхий л үйл ажиллагаа нь дотоодын болон олон улсын стандартад нийцсэн, өндөр түвшинд явагдаж байна.