ЭХЭМҮТ-ийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг болно
Энхрий бяцхан дүү нартаа эх үрсийн баярыг тохиолдуулан “ЭРҮҮЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” уриатай ЭХЭМҮТ-ийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, оношилгоог 5 дахь жилдээ зохион байгуулахаар боллоо.
6 сарын 5-ны өдөр Цогт-Овоо сумын эмнэлэг,
6 сарын 6, 7-ны өдрүүдэд Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд
Та бүхэн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо нэн шаардлагатай, эмчийн хяналтад байдаг хүүхдүүдээ урьдчилан бүртгүүлнэ үү. Холбоо барих утас 88041145, 86154515.