Орон нутгийн зөвлөлийн хурал энэ сард зохион байгуулагдана
Компанийн үйл ажиллагааг олон нийтэд түгээх, сурталчлах, мэдээлэл солилцох гүүр болж оролцогч, сонирхогч талуудын оролцоог хангах, тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авах, үйл ажиллагаандаа тусгах зорилгоор Цогтцэций сум дахь орон нутгийн зөвлөлийг ажиллуулдаг.
Энэхүү зөвлөлийн бүрэлдэхүүн нь олон талын оролцоог хангасан төлөөлөлтэй байдаг тул зорилтот бүлгүүдэд компанийн мэдээллийг түргэн шуурхай хүргэх, мөн орон нутгийн олон талуудаас ирэх мэдээллийг компанид хүргэдэг давуу талтай.
Хугацаа: 2026.08.21-ний өдөр, 14:00-18:00 цаг
Зохион байгуулагдах газар: Галерей кемпийн Сургалтын өрөө