Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийн 2024 оны үнэлгээ 91.6 хувьтай байна

Бид Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн “Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийн дагуу байгаль орчин, нийгэм, орон нутаг, засаглалын ажлууддаа жил бүр өөрийн үнэлгээг хийж, гурван жил тутамд хөндлөнгийн баталгаажуулалт хийлгэдэг билээ.

Хариуцлагатай уул уурхайн кодекс”-ийн 2024 оны үнэлгээ 91.6 хувьтай байна

Тус кодексийн хүрээнд 2024 оны үйл ажиллагаандаа өөрийн үнэлгээг хийж, 91.6%-ийн хэрэгжилттэй байгааг нээлттэй тайлагналаа.

Энержи Ресурс ХХК нь 2019 онд “Хариуцлагаар Нэгд” аянд нэгдэн, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар уг кодексийг хэрэгжүүлж эхэлсэн Монголын уул уурхайн анхдагч 8 компанийн нэг болсон юм.

“Хариуцлагатай уул уурхайн кодекс” нь хариуцлагатай уул уурхайн 8 зарчимд тулгуурласан бөгөөд 5 үндсэн чиглэл, 84 шалгуур үзүүлэлттэй. Энержи Ресурс ХХК нь 2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд нийт 77 шалгуур үзүүлэлтийг амжилттай хэрэгжүүлж, дараах байдлаар үнэлэгдсэн байна:

Компанийн сайн засаглал ба ил тод байдал: 17/17

Хөдөлмөрийн харилцаа ба хүний эрх: 17/19

Хөдөлмөрийн эрүүл мэнд ба аюулгүй байдал: 13/13

Байгаль орчны хамгаалал: 16/18

Орон нутгийн хөгжил ба олон нийтийн оролцоо: 14/17

2025 онд бид уг үзүүлэлтүүдээ улам сайжруулж, хариуцлагатай уул уурхайн жишиг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Мэдээг хуваалцах: