"Хүнд машин механизмын засварчин" мэргэжил олгох сургалтын бүртгэл эхэллээ
Энержи ресурс ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй зохион байгуулж буй "Хүнд машин механизмын засварчин" мэргэжил олгох 40 хоногийн сургалтын бүртгэл эхэллээ.
Хэрэв та
- Ажлын туршлагагүй ч засварчин болон ижил төстэй мэргэжлээр тусгай дундаас дээш боловсролтой бол
- Засварчнаар ажиллаж байсан туршлагатай хэдий ч мэргэжил эзэмшээгүй бол
Бид таныг Энержи Ресурс ХХК-ийн Ухаа Худаг уурхайн засварын албаны “Хүнд машин механизмын засварчин” ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 ажил горилогчийг мэргэжил олгох 40 хоногийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлж, ажлын байртай болох боломжийг олгоно.
2 дугаар сарын 10 хүртэл анкет хүлээн авна.
Анкет бөглөх холбоос: https://forms.gle/rXJuVHPUqgs6qiuc6
Холбоо барих: 7711-2304, 8809-3808