Мэдээ мэдээлэл
Өмнөговь аймгийн Шилдэг хөрөнгө оруулагч, Шилдэг татвар төлөгчөөр шалгарлаа
Эрчим хүч компани 2026 оны 5-р сарын 1-2-нд Даланзадгад хотноо болсон "Mining Open Day" арга хэмжээнд оролцлоо.
Эрчим хүч компани 2026 оны 5-р сарын 1-2-нд Даланзадгад хотноо болсон "Mining Open Day" уул уурхайн нээлттэй өдөрлөгт оролцож, хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа болон аймаг, сумын хөгжилд оруулсан хувь нэмрийн үнэлгээгээр дараах шагналуудыг хүртлээ.
Хүртсэн шагналууд
- Аймгийн Засаг даргын тамгын газраас "Шилдэг хөрөнгө оруулагч" шагнал
- Аймгийн Татварын хэлтсээс 2026 оны "Шилдэг татвар төлөгч" шагнал
Спортын тэмцээний үр дүн
Арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан спортын тэмцээнд компанийн баг тамирчид өрсөлдөж дараах байруудыг эзэллээ.
- Аврах ажиллагааны дасгалжуулалтын мэдлэгийн тэмцээн — 1-р байр
- Эмэгтэйчүүдийн волейбол — 1-р байр
- Эрэгтэйчүүдийн волейбол — 3-р байр
- Эмэгтэйчүүдийн ширээний теннис — 3-р байр
- Эрэгтэйчүүдийн ширээний теннис — 3-р байр
- Нийт багийн дүнгээр — 3-р байр