Түүхэн замнал

Таны дуу хоолой бидэнд чухал. Орон нутгийн иргэд болон оролцогч бүх талдаа нээлттэй байх нь манай компанийн үнэт зүйлсийн нэг юм. Санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлнэ үү.

Энержи Ресурс компани байгуулагдав

Энержи Ресурс компани байгуулагдав

Үндэсний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар Энержи Ресурс компани үүсгэн байгуулагдаж, Монголын уул уурхайн салбарт шинэ хуудас нээгдэв.

Ухаа Худаг хотхон байгуулагдав

Ухаа Худаг хотхон байгуулагдав

Ухаа Худаг хотхон байгуулагдаж, уурхайн цогцолборын шанг татав.

Нээлттэй өдөрлөг зохион байгуулав

Монголд анхны нээлттэй өдөрлөг зохион байгуулав

Монголдоо анх удаа уурхайн төслийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын иргэдийг хамруулав.

Археологийн хайгуул судалгаа

Археологийн хайгуул судалгаа хийгдэв

Уурхайн үйл ажиллагаа эхлэхээс ч өмнө Ухаа Худаг орчимд археологийн хайгуул, судалгааг хийж гүйцэтгэснээр байгаль, соёлын өвийг хамгаалах хариуцлагатай хандлагаа харуулав.

Ухаа Худаг уурхай ашиглалтад орлоо

Ухаа Худаг уурхай ашиглалтад орлоо

Ухаа Худаг уурхайг улсын комисс хүлээж авч, үйл ажиллагаа нь албан ёсоор эхлэснээр Монголын нүүрсний салбарын хамгийн томоохон цогцолбор хэвийн горимд орлоо.

Тавантолгой нисэх буудал ашиглалтад орлоо

Тавантолгой нисэх буудал ашиглалтад орлоо

Говийн бүс нутгийн хүрэлцээ холбоог бэхжүүлэх зорилгоор Тавантолгой нисэх буудлыг барьж ашиглалтад оруулав.

Галерей ажиллагсдын кэмп ашиглалтад орлоо

"Галерей" ажиллагсдын кэмп ашиглалтад орлоо

Орчин үеийн шинэлэг дизайн, архитектурын онцгой шийдэл бүхий "Галерей" ажиллагсдын кэмп ба уурхайн засварын төвийг ашиглалтад оруулав.

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэв

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэв

Mongolian Mining Corporation нэрээр Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа амжилттай гаргаж, Монголын компаниудаас анх удаа олон улсын санхүүгийн зах зээлд хөл тавьлаа.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн I модуль ашиглалтад орлоо

Нүүрс баяжуулах үйлдвэрийн I модуль ашиглалтад орлоо

Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн I модуль ба ус хангамжийн дэвшилтэт системийг ашиглалтад оруулав.

18 МВт цахилгаан станц ашиглалтад орлоо

18 МВт цахилгаан станц ашиглалтад орлоо

Анх удаа дан монгол инженерүүд бие даан барьсан 18 МВт-ын цахилгаан станц ашиглалтад орж, Ухаа Худаг уурхай болон олон жил тог цахилгаангүй байсан Цогтцэций сумыг байнгын эрчим хүчээр хангаж эхлэв.

245 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо

245 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо

Ухаа Худаг — Гашуун Сухайт чиглэлийн 245 км үйлдвэрийн зориулалтын хатуу хучилттай авто замыг дан монгол инженер, техникийн ажилтнууд барьж дуусган ашиглалтад оруулав.

Гашуун Сухайтын боомтын өргөтгөл

Гашуун Сухайтын боомтын өргөтгөл хийгдэв

Төрийн өмчит Эрдэнэс МГЛ ХХК-тай хамтран Гашуун Сухайтын боомтод томоохон хэмжээний өргөтгөл хийж, нэвтрүүлэх хүчин чадлыг өмнөхөөс 2-3 дахин нэмэгдүүлэв.

Төрийн Гэрэгэ шагнал хүртэв

"Төрийн Гэрэгэ" дээд шагнал хүртэв

Ухаа Худаг цогцолбор нь Монгол Улсын аж үйлдвэр, боловсруулах салбарын хөгжилд оруулж буй хувь нэмрээрээ Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал "Төрийн Гэрэгэ"-г хүртэв.

Мөрөөдөл боловсролын цогцолбор ашиглалтад орлоо

"Мөрөөдөл" боловсролын цогцолбор ашиглалтад орлоо

700 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байр бүхий "Мөрөөдөл" боловсролын цогцолборыг Өмнөговь аймгийн захиргаатай хамтран барьж ашиглалтад оруулав.

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орлоо

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орлоо

Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэрийн нийт 3 модулийг бүрэн барьж дуусган ашиглалтад оруулснаар нүүрсийг боловсруулж экспортлох боломж бүрдэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвар эрс нэмэгдэв.

Цэций орон сууцны хороолол ашиглалтад орлоо

"Цэций" орон сууцны хороолол ашиглалтад орлоо

Цогтцэций суманд "Цэций" орон сууцны хорооллыг 3 ээлжээр барьж дуусган ашиглалтад оруулснаар нийт 650 айл өрх иж бүрэн тавилга, бүрэн тохижилттой орон сууцанд оров.

Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

Хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэр ашиглалтад орлоо

Нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд хаягдлыг усгүйжүүлэх үйлдвэрийг барьж ашиглалтад оруулснаар үйлдвэрлэлд ашиглах усны хэмжээг 60-70% нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй шилдэг технологийг Монголд нутагшуулав.

Global CSR шалгаруулалтад ТОП-3 оролцогч болов

Global CSR шалгаруулалтад ТОП-3 оролцогч болов

Global CSR олон улсын шалгаруулалтад өндөр амжилттай оролцож, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажлуудаараа төгсгөлийн шатны ТОП-3 оролцогчийн нэгээр шалгарав.

Улсын татвар төлөгчдийн ТОП-5 байранд орлоо

Улсын татвар төлөгчдийн ТОП-5 байранд орлоо

Монголын Татварын Алба 2010-2014 онд төлсөн татварын хэмжээгээр тэргүүлэгч 100 аж ахуйн нэгжийн жагсаалт гаргахад Энержи Ресурс компани "айргийн тав"-д буюу 4 дүгээр байрт бичигдэв.

Японы Сумитомо корпорацитай санамж бичиг байгуулав

Японы Сумитомо корпорацитай санамж бичиг байгуулав

Тавантолгойн нүүрсийг Япон, Солонгос зэрэг далайн чанадын гуравдагч зах зээлд хүргэх чиглэлд хамтран ажиллахаар Японы Сумитомо корпорацитай санамж бичиг байгуулав.

40 сая дахь тонн нүүрс баяжуулав

40 сая дахь тонн нүүрс баяжуулах түүхэн амжилт

Ухаа Худагийн нүүрс баяжуулах үйлдвэр 40 сая дахь тонн нүүрсээ хүлээн авч баяжуулснаар Монголын уул уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн түүхэнд шинэ амжилт тогтоов.

Зээлийн бүтцийн шинэчлэл амжилттай хийгдэв

Салбарын хямралыг даван туулж, зээлийн бүтцийг шинэчлэв

2012 оноос үргэлжилсэн хямралыг амжилттай даван туулж, олон улсын зээлдүүлэгчидтэй нийт 828 сая ам.долларын өрийг 425 сая болтол бууруулах тохиролцоог богино хугацаанд хийж дуусгав.

ISO стандартын баталгаажуулалт хүртэв

Монголд анх удаа ISO стандартын цогц баталгаажуулалт хүртэв

Монголоос анх удаа ISO стандартуудыг олон улсын менежментийн тогтолцоо хэлбэрээр цогцоор нь нэвтрүүлж, Францад төвтэй Афнор компаниас баталгаажуулалтын гэрчилгээ хүртэв.

Global CSR Gold шагнал хүртэв

Global CSR Gold шагналыг Монголд анх удаа хүртэв

Малайз улсад зохион байгуулагдсан Global CSR Summit & Awards-д Ази-Номхон далайн бүсийн 200 гаруй компанитай өрсөлдөн, Монголын компаниудаас анх удаа Gold буюу ТОП шагналыг хүртэв.

Ази тивийн санхүүгийн шилдэг хэлцэл

440 сая ам.долларын бонд Ази тивийн шилдэг хэлцлээр тодорлоо

Олон улсын зах зээлд гаргасан 440 сая ам.долларын бондод Finance Asia, IFR Global болон IFR Asia фирмүүдээс Монгол Улс болон Ази тивийн 2019 оны санхүүгийн шилдэг хэлцлийн шагналыг хүртэв.

Гашуун Сухайтад чингэлэгт тээврийн терминал байгуулав

Гашуун Сухайтад чингэлэгт тээврийн терминал байгуулав

Нүүрсний экспортыг эрчимжүүлэх зорилгоор Гашуун Сухайт боомтод 30 га талбайд чингэлэгт тээврийн нэмэлт терминал байгуулах ажлыг хоёр сарын хугацаанд барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгөв.